Т.Баярсайхан би уучлалт гуйхгүй

2022/02/28
Т.Баярсайхан би уучлалт гуйхгүй

2021 оны 05 дугаар сард Ховд аймаг ковид цар тахалтай холбоотойгоор улаан бүс рүү шилжиж аймгийн хэмжээнд авто машины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байсан юм. Тэгвэл хорио цээрийн дэглэм тогтоосон үед аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан замын хөдөлгөөнд оролцож Бичигтийн постоор нэвтрэх гэж байсныг Ховд.мн сайт газар дээрээс нь сурвалжилсан билээ. Тухайн үед төлөөлөгч Т.Баярсайханыг хорио цээрийн дэглэм зөрчсөн гэж үзээд цагдаагийн алба хаагч саатуулж хотын төв рүү нь буцаасан байдаг. Яг энэ үеэр түүнээс хаашаа явж байгааг нь тодруулахад "Чамд ямар хамаатай юм" гэдэг хариултыг өгсөн нь иргэд олон нийтийн дургүйцэл шүүмжлэлийг дагуулаад байсан. Түүнийг ард түмнээсээ уучлалт гуйхыг иргэд өнөөдрийг хүртэл хүлээсэн хэдий ч уучлалт гуйгаагүй хэвээр байгаа юм. Тэгвэл өнөөдөр болж байгаа МАН-ын бага хурлын үеэр түүнтэй уулзаж та ёс зүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө ард иргэдээс уулалт гуйхуу гэхэд би уучлалт гуйхгүй, "Чамд ямар хамаатай юм" гэдэг чинь асуулт. Би уучлалт гуйхгүй гэж дахин хэлээд тайлбар өгөхөөс татгалзаад зугтав.

2022.02.28  

Т.Баярсайхан би уучлалт гуйхгүй   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх