Цаст-Алтай сургуулийн сурагчид эрдэнэт хүний амь аварлаа

2022/03/29
Цаст-Алтай сургуулийн сурагчид эрдэнэт хүний амь аварлаа

Тодруулбал: Өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын Цаст-Алтай цогцолбор сургуулийн манаач С.Цэдэндамба гэртээ угаартсан байдалтай байсныг тус сургуулийн 11-р ангийн сурагч М.Очиртэнүүн, Г.Элбэгбаян  нар гэрт нь орж сэрээж амь насыг нь аварсан байна. Тухайн өдөр М.Очиртэнүүн, Г.Элбэгбаян нар хичээлээ тараад гэр рүүгээ явж байтал манаачийн гэрийн тооноор их хэмжээний утаа гарч, хиншүү үнэртэж байсан тул гэрт нь явж оржээ. Тэднийг гэрт нь ороход иргэн Ц угаартсан байдалтай, орон дээрээ хэвтэж байсан гэв. Мөн халуун тогоон дээр хийж байсан хоол нь ширгэж, гэр нь битүү утаа, хиншүүгээр дүүрсэн байсан тухай ярьсан юм. Ийнхүү сурагч хүүхдүүд анхны тусламж үзүүлж эрдэнэт хүний амь насыг аварчээ.  Цаашид иргэд цахилгаан хэрэгслээ салгаж, анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна. 2022.03.29 

Цаст-Алтай сургуулийн сурагчид эрдэнэт хүний амь аварлаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх