5 дугаар цэцэрлэгийн багш нар үүдээ түгжээд тайлбар өгсөнгүй

2022/03/29
5 дугаар цэцэрлэгийн багш нар үүдээ түгжээд тайлбар өгсөнгүй

Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн цонхоор бага насны хүүхэд унаж бэртсэн гэх мэдээллийн мөрөөр манай сайтын сурвалжлах баг тус цэцэрлэгээс болсон үйл явдлын талаар тодруулга мэдээлэл авах гэсэн боловч багш нар нь  үүдээ түгжиж, ёс  зүйгүй авир гаргаж, чи зайл, яах гэж ирсэн юм, чамд сурвалжлах эрх байгаа юу гэх мэтчлэн хэрүүлийн чанартай ааш авир гаргасан нь боловсролын салбарт ажиллаж байгаа багш сурган хүмүүжүүлэгчдийн зан харилцааг илтгэх мэт. Хэрэв хүүхдийн амь нас эрсдсэн бол тэд бас л ийм хариултыг өгөөд зогсох байсан уу, яагаад тайлбар мэдээлэл өгөх багш нар олдсонгүй вэ гэдэг нь анхаарал татлаа. Үүдний жижүүр хэлэхдээ өглөө 2 давхарын цонхноос 3 настай хүүхэд унасан, би сайн мэдэхгүй байна гэв. Харин өөр нэг багш манай эрхлэгч хүүхдийг аваад эмнэлэг явсан гэлээ. Яагаад хүүхэд цонхноос унаж бэртэв, хүүхэд цонхон дээр зогсож байхад багш нар хаана юу хийж байв,  багш нарын хараа хяналт сул байсан уу гэх мэт  асуултууд урган гарч байна.

Бид энэ асуудлаар дахин тодруулан мэдээлэл хүргэх болно.

2022.03.29 

5 дугаар цэцэрлэгийн багш нар үүдээ түгжээд тайлбар өгсөнгүй   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх