Б.Алтангэрэл: Хүүхдэд хараа хяналт тавьж чадаагүй багш нарыг би өмгөөлөхгүй

2022/03/30

Ховд аймгийн БШУ-ны газрын дарга Б.Алтангэрэл цэцэрлэгийн цонхоор хүүхэд унасан асуудал нь багш нарын хариуцлагагүй байдалтай холбоотой. Юуны хэрэгт нэг бүлэгт 2 багш, 4 нүд ажиллуулж байгаа билээ. Хүүхдийг төлөвшүүл, хүмүүжүүл, харж ханд, тэднийг нүдний цөцгий мэт хайрла гэж орон тоо нэмж байгаа болохоос цалин өгөх гэж орон тоо нэмээгүй. Хүүхэд цонхоор унасан нь багш нарын хараа хяналт сулаас болсон. Үүнтэй холбоотой хүүхэд хамгааллын баг тус цэцэрлэг дээр ажиллаж байна. Хариуцлагын асуудлыг ярина. Ер нь өөр нөхцөл байдал ч тогтоогдож байгаа. Багш нар хүүхдүүдээ унтуулчихаад нэг өрөөнд бөөнөөрөө цуглардаг, хүүхдэд хараа хяналт тавьдаггүй асуудал бий.  Энэ бүхнийг цэгцлэхийн төлөө ажиллаж байна хэмээв.

2022.03.30

Б.Алтангэрэл: Хүүхдэд хараа хяналт тавьж чадаагүй багш нарыг би өмгөөлөхгүй  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх