Прогресс бүрэн дунд сургуулийн сурагчид ялгаварлан гадуурхалд өртөж байна

2022/04/15
Прогресс бүрэн дунд сургуулийн сурагчид ялгаварлан гадуурхалд өртөж байна

Улсын статустай Ховд аймгийн Прогресс бүрэн дунд сургуулийн сурагчид ялгаварлан гадуурхалд өртөж байна гэх мэдээллийн мөрөөр манай сайтын суравлжлах баг тус сургуулийн захиргаанаас тодрууллаа. Өнгөрсөн оны 03 сараас эхлэн гүнзгий ангийн төлбөрийг нэг сая төгрөг болгосон асуудал нь сурагчдын сурч боловсрох эрх тэгш эрхийг хязгаарлаж байна гэж тус сургуульд сурдаг сурагчдын зарим эцэг эхчүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тодруулж хэлбэл: Гүнзгий ангийн сурагчид жилд 1 сая төгрөгний төлбөр төлөөд сурч буй нь сурагчид нэгнийгээ ялгаварлан гадуурхаж, баян ядуугын ялгаа гарч, бие биенээ гоочлох нь наад захын асуудал болсныг эх сурвалж мэдээлсэн. Энэ асуудалд харин сургуулийн захиргаа хэрхэн анхаарч байна вэ?, чухам ямар үндэслэлээр төлбөрийн хэмжээг нэмсэн бэ?, гүнзгий ангид суралцах шаардлага хангасан хэрнээ төлбөрийн чадамжгүй сурагчдыг яах вэ гээд олон асуулт урган гарч байгаа юм. Энэ нь нэг ёсондоо хүүхдүүдийг төлбөр төлөх чадамжтай, чадамжгүйгээр нь ялгаварлаж буй хэрэг юм. Тийм ч учраас сургуулийн захиргаа болон, холбогдох салбарынхан энэ асуудалд анхаарлаа хандуулж хүүхдүүд эрх тэгш суралцах боломжоор хангаж өгөх зохицуулалтыг хийх нь чухал байна. 2022.04.15

Прогресс бүрэн дунд сургуулийн сурагчид ялгаварлан гадуурхалд өртөж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх