Сургуулийн захирал н.Энхбаяр бид зөвлөлөөрөө хуралдаж шийдсэн

2022/04/15
Сургуулийн захирал н.Энхбаяр бид зөвлөлөөрөө хуралдаж шийдсэн

Сурагчдыг төлбөртэй төлбөргүйгээр нь ялгаж хүүхдүүдийн эрх тэгш суралцах боломжийг хязгаарлаж, сургуулийн орчинд сурагчдыг ялгаварлан гадуурхаж байна гэх асуудал "Прогресс" бүрэн дунд сургуульд үүсээд байгаа. Энэ мэдээллийн мөрөөр манай сайт тус сургуулийн захирал н.Энхбаяраас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн хэв журмыг өөрчилж болно гэж тусгасан. Үүний дагуу засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч Т.Дэлгэрсайхан дарга бид нарыг дуудаж бүх анги гүнзгийрнэ гэж байхгүй, гүнзгий сургалтынхаа элсэлтийн журамд өөрчлөлт оруул гэдэг чиглэлийг өгсөн. Иймд манай сургуулийн зөвлөл 2021 оны 03 сарын 17-ны өдөр хуралдаж ийм шийдвэр гаргасан. Бид гаргасан шийдвэрээ эргэн харж байгаа, хаана юун дээр алдаа гарав гэдэг дээр дахин ярилцаад хэрхэх эсэхээ шийднэ гэв.2022.04.15 

 

Сургуулийн захирал н.Энхбаяр бид зөвлөлөөрөө хуралдаж шийдсэн  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх