Д.Дэлгэрбаяр:Ховд аймагт тэмбүү өвчин илрүүлэлт өндөр хувьтай байна

2022/04/27
Д.Дэлгэрбаяр:Ховд аймагт тэмбүү өвчин илрүүлэлт өндөр хувьтай байна

Улсын дундаж буюу 21 аймагтай харьцуулахад Ховд аймаг тэмбүү өвчнөөр тэргүүлж байна гэх мэдээлэл байгаа юм. Энэ асуудлаар Ховд аймгийн ЭМГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяраас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ Ховд аймаг тэмбүү өвчний эрт илрүүлэг, оношилгоог сайн хийж байгаа учир өндөр хувьтай гарч байна. Мөн хүн амын тооноос хамаарч байна гэв. Тэмбүү өвчин нь шууд болон шууд бус гэсэн 2 замаар халдварладаг байна. Тухайлбал: Шууд замаар гэдэг нь бэлгийн замаар болон эхээс урагт дамжин халдварладаг халдвар тул энэ нь тухайн хүний хариуцлагын асуудал юм. Шууд бус халдвар нь тэмбүүгийн халдвартай хүнд цусыг нь юүлсэн тохиолдолд тэмбүүгийн халдвар үүсэх магадлалтай гэж үздэг байна. Мөн тэмбүүтэй хүний хэрэглэж байсан материалуудаар дамжин халдварладаг гэнэ. Тухайлбал: Тэмбүүгийн өвчтэй хүний татсан тамхины ишинд тэмбүү өвчнийг үүсгэгч наалдсан байх тохиолдол ч байдаг байна. Тэмбүү өвчин нь нууц болон далд үе гэж байдаг. Иймд тухайн халдварт өвчнийг үүсгэх нөхцөл нь бүрдсэн үед дараагийн эрүүл хүнд халдварлах боломжтой аж. Энэ өвчин нь бүрэн эдгэрдэг. Зарим иргэдийн тухайд өвчнөө нууж, дур мэдэн өөрийгөө эмчилж хүндрүүлэх тохиолдол ч гардаг байна. 

Иймд иргэд уг халдвараас сэргийлэх мэдлэгтэй, бэлгийн үнэнч хавьтагчтай байж, тохиолдолын бэлгийн харьцааг тэвчиж, шаардлагатай тохиолдолд бэлгэвчийг зөв хэрэглэх шаардлагатайг онцоллоо.

2022.04.27 

Д.Дэлгэрбаяр:Ховд аймагт тэмбүү өвчин илрүүлэлт өндөр хувьтай байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх