Ноолуур кг тутамдаа 100.000 мянган төгрөгтэй байна

2022/05/01
Ноолуур кг тутамдаа 100.000 мянган төгрөгтэй байна

Малчдын орлогын их үүсвэр болсон малын түүхий эдийн нэг бол яах аргагүй ноолуур байдаг. Малчид яг энэ цаг үед ямаагаа самнаж ноолуураа тушааж санхүүгийн их үүсвэртэйгээ залгадаг. Гэтэл энэ жил ноолуурын үнэ унаж байгаа нь малчдад хүнд тусч байна. Малчдын хувьд малчны зээл, оюутан  сурагч сургахаас эхлээд санхүүгийн бэрхшээлүүд их бий. Тэгвэл малчдын орлогын их үүсвэр болсон малын түүхий эд болох, хонины нэхий, ямааны арьс үнэгүйдэж хогийн цэгт хүргэгдэж байгаа нь харамсалтай байна. Малчид жилийн дөрвөн улиралд байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалыг даван туулж малаа өсгөн үржүүлдэг. Гэтэл энэ нь малчдын хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлэхэд хүргэж байгаа юм. Ядаж ноолуурын гарцны цагаар төр засгаас тодорхой бодлого баримталж ноолуурын үнэ ханшийг нэмэх шаардлагатай хэмээн малчид үзэж байна. Ноолуур үнэгүйдэх болсон шалтгааныг түүхий эдийн наймаа эрхлэгчид хил гааль хаагдаж, хятадын зах зээл дээр ноолуурын үнэ унасан, мөн төр засгийн бодлого шийдвэр оновчгүй байгаатай холбон тайлбарлаж байна 

Ноолуур кг тутамдаа 100.000 мянган төгрөгтэй байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх