Ховд аймагт хамгийн анхны 10 давхар бүрэн цутгамал орон сууц сүндэрлэж байна

2022/05/02
Ховд аймагт хамгийн анхны 10 давхар бүрэн цутгамал орон сууц сүндэрлэж байна

"Могул ресиденси" төслийн хүрээнд "Эрхэт модун групп"ХХК Ховд аймагт хамгийн анхны 10 давхар бүрэн цутгамал 180 айлын орон сууцыг бүтээн босгож байна. Тус ХХК нь барилгын салбарт туршлагатай, олон арван бүтээн байгуултанд гар бие оролцож байсан компани юм. Тиймдээ ч барилгын стандартыг анхаасаа мөрдлөг болгож, ХАБЭА-н шаардлагыг үйл ажиллагаандаа чухалчлилж Ховд аймагт барилгын жишиг стандартыг тогтоохоор ажиллаж байна. Байршилын хувьд цэнгэг агаарт, хотын төвөөс зайдуу баригдаж байгаа бөгөөд хүн амьдрах таатай орчныг бүрдүүлж, цогц үйлчилгээтэй орон сууцыг барьж байгаагаараа онцлог юм. Ховд аймагт үйл ажилагаа явуулж байгаа барилгын компаниуд гадна орчны тохижилтыг орхигдуулдаг нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн.Тэгвэл тус компанийн хамт олон анхнаасаа гадна тохижилтоо орхигдуулахгүй, шийдлийг харж, ХЗСАХ-тэй хамтран хүүхдийн тоглоомын асуудлыг бүрэн шийдэж байна. Тус орон сууц нь хүүхдийн паркийн чанх урд талд баригдаж байгаа учир парк талаас хаалга гаргаж хүүхдүүд тоглох боломжийг олгож тохижилтын ажлыг хийж байгаагаараа онцлог юм. 

 

Ховд аймагт хамгийн анхны 10 давхар бүрэн цутгамал орон сууц сүндэрлэж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх