Хилийн цэргийн хурандаа нар нэгнийхээ нүдийг сохолсон байж болзошгүй байна

2022/05/09
Хилийн цэргийн хурандаа нар нэгнийхээ нүдийг сохолсон байж болзошгүй байна

Хилийн цэргийн хурандаа нар нэгнийхээ нүдийг сохолсон байж болзошгүй байна 

Тодруулбал: 2022 оны 04 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Ховд аймгийн Үенч сумын 0130 дугаар ангийн захирагчийн орлогч Сэтгэл зүйн мэдээлэл соёл сурталчилгааны албаны дарга дэд хурандаа Д.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг тус ангийн 3 дугаар заставд ажилласан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зэвсгийн албаны дарга, дэд хурандаа Т.Цэнд-Аюуш, сургалтын албаны ахлах, офицер хошууч Б.Отгонбаяр, хилийн албаны офицер хошууч н.Наранбаатар, жолооч ахлах ахлагч С.Кайрат гэх мэт алба хаагчид явжээ.

Албаны ажлаар явсан хилийн цэргийн алба хаагчид тус анги дээр архидан согтуурсны улмаас хоорондоо зодолдож ангийн захирагчийн орлогч дэд хурандаа Д.Мөнхбатын нүдийг нь сохолсон гэж эх сурвалж мэдээллээ.

Одооноос сарын өмнө болсон уг хэргийг хилийн цэргийн 0130 дугаар ангийн удирдлагууд хууль хяналтын байгууллагуудад мэдэгдэхгүй нууна дарагдуулж байгаа аж. 

Үүнийг ангийн захирагч хурандаа Г.Баярхүү мэдсэн хэдий ч нүдэн балай чих нь дүлий хэвээр байгаа нь харамсалтай.

Уг үйл явдал хилийн 3 дугаар застав дээр болжээ.

Нүдэндээ гэмтэл авч сохорсон байж болзошгүй дэд хурандаа Д.Мөнхбат нүдний хагалгаанд орохоор Улаанбаатар хотыг зорьсон байна. 

Хурандаа нарын ар гэр нь тус ангид ажилладаг учир албаныхаа нэр хүндийг бодоод удирдлагуудтайгаа хуйвалдан ийнхүү хэргийг нууна дарагдуулж байна гэсэн мэдээлэл ч бидэнд ирсэн.

Албаны нэр хүндээс илүү хүний эрүүл мэнд, бие махбодод ноцтой хохирол учирчихаад байхад хэргийг нууна дарагдуулж буй нь хуульд нийцэх асуудал биш билээ.

Иймд уг асуудлыг харъяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хууль хяналтын байгууллагууд шалгах нь зүй ёсны хэрэг юм.

Ер нь тус анги гэмт хэргийн болоод зөрчлийн шинжтэй асуудлуудыг энэ мэтчлэн нууна дарагдуулаад орхидог байж болзошгүй байгаа юм.

Ил гарч байгаа нь энэ боловчиг бидний мэдэхгүй олон асуудал нуугдаж байгааг ч үгүйсгэхгүй.

Дээрх мэдээлэлтэй зэрэгцээд бидэнд бас нэг ноцтой мэдээлэл ирсэн юм. 

Тодруулбал: 2021 онд тус ангийн албандаа унадаг “Ланд 78” маркийн авто машиныг Ховд аймгийн Алтай сумын Алтан гадас багийн нутаг дэвсгэрт осолдуулжээ. Тухайн үед уг авто машинд ар тал хангалтын албаны дарга, дэд хурандаа О.Дагвадорж сууж явсан байна. 
Уг машины зах зээлийн үнэлгээ 120.000 сая төгрөгийн үнэтэй юм байна.

Үүнийг бас л нууна дарагдуулж байгаа гэнэ.

Хэрэв хүний амь нас эрсдсэн бол бас л нуугаад өнгөрөх байсан уу гэх асуулт ч урган гарч байна. Бид энэ асуудал болон бусад мэдээллийг нягтлаад дахин сурвалжлах болно.

2022.05.09

Хилийн цэргийн хурандаа нар нэгнийхээ нүдийг сохолсон байж болзошгүй байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх