Улаанбаатараас Ховд руу зорчиж байсан нийтийн тээврийн автобус 2 зорчигчоо орхиод явжээ

2022/05/10
Улаанбаатараас Ховд руу зорчиж байсан нийтийн тээврийн автобус 2 зорчигчоо орхиод явжээ

Өчигдөр буюу 2022 оны 05 сарын 09-ний өдөр Улаанбаатараас Ховд аймаг руу зорчиж буй 16:00 цагийн автобусанд Говь-Алтай аймгийн Д, Л гэх 2 иргэн сууж гарчээ. Гэтэл автобусны жолооч тухайн 2 иргэнийг архи уусан байна гэх шалтгаанаар хотын төвөөс гараад 130 орчим км газар хувцасыг нь өгөөд буулгасан тухай тэдний ар гэр мэдээллээ. Хэдийгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн ч бай анхнаасаа бүртгэж суулгачихаад яагаад зорчигчоо замын голд хаяаад явав гэдэг асуудал нийтийн дунд шүүмжлэл дагуулж, байна. Автобуснаас хаягдаж хоцорсон 2 иргэний ар гэрийн мэдээлж байгаагаар хотын төвөөс гараад 130 км яваад буулгаж орхисон учир Лүн хүртэл хувцасаа үүрээд алхаж ирсэн тухай бидэнд мэдээлж гомдолтой байгаагаа илэрхийллээ. Ямар компанийн автобус,яагаад суулгаж явсан зорчигчидоо замд буулгаж орхив гэх асуудлыг Ховд аймгийн авто тээврийн төвөөс тодруулна .2022.05.10

Улаанбаатараас Ховд руу зорчиж байсан нийтийн тээврийн автобус 2 зорчигчоо орхиод явжээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх