Ч.Багдал: Би баримтаа харж байгаад алдаа гаргасан бол алдаа гаргаснаа хэлье

2022/05/13
Ч.Багдал: Би баримтаа харж байгаад алдаа гаргасан бол алдаа гаргаснаа хэлье

Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 45.1,    45.2 -д барьцаа хөрөнгийг хэрхэн олгох тухай дүрэм журмыг ингэж хуульчилж өгсөн байдаг.

Тухайлбал: 50 хувийг нь ажлаа дуусгасны дараа, үлдэгдлийг нь баталгаат хугацаа дууссаны дараа олгоно гэж заасан. Мөн гэрээнд ч ингэж тусгасан байна. Гэтэл Ховд аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтэс “Ховд Мөнх түшиг” ХХК-нд илт давуу байдал үүсгэж барьцаа хөрөнгө болох 19,582,541.00 төгрөгийг хууль зөрчиж олгосон нь анхаарал татлаа. Яагаад барилгын компаниудад эрх тэгш хандахгүй байна вэ?, яагаад тус компанид давуу эрх олгов гэдэг асуудлаар Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдалаас тодруулахад түүнийгээ ковидтой холбон тайлбарлаж мэлзэж суугаа нь ичвигтэйртэй ёс зүйгүй үйлдэл юм.

“Ховд Мөнх Түшиг” ХХК хүүхдийн паркын 400 саяын шинэчлэлийн тендерийн ажлыг аваад ЗДТГ-ын дарга Д.Энхболдын хүү Э.Эрдэнэбаяраар гүйцэтгүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Иймд даргын хүү тендерийн ажил гүйцэтгэсэн учир  даргын нөлөөгөөр ийнхүү барьцаа хөрөнгийг  хууль зөрчиж олгосон уу гэх асуулт ч гарч ирж байна.

Энэ мэтчлэн та бидний мэдэхгүй хууль зөрчсөн асуудлууд олон байгаа юм. Бид 400 саяын тендерийн асуудлыг нэхэн сурвалжилсаар байна.

2022.05.13

Ч.Багдал: Би баримтаа харж байгаад алдаа гаргасан бол алдаа гаргаснаа хэлье   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх