Зам тээврийн ноцтой ослоор 4 хүний амь эрсджээ

2022/05/15
Зам тээврийн ноцтой ослоор 4 хүний амь эрсджээ

Зам тээврийн ноцтой ослоор 2 том хүн, 2 хүүхдийн амь эрсджээ

 

Тодруулбал: 2022 оны 05 сары 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэр буюу хуучнаар махан зоорины ойролцоо аймгийн төвөөс 8 орчим км-т приус 20 маркийн авто машин осолдож 4 хүний амь эрсджээ.

Амь эрсдсэн 4 хүний 2 нь том хүн, 2 нь 2-4 насны хүүхдүүд юм байна. Тухайн авто машинд нийт 7 хүн зорчиж явсан бөгөөд 4 нь ийнхүү газар дээрээ нас барж, 3 нь эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэгдсэн 3 хүний 2-ынхон биеийн байдал маш хүнд байгаа юм байна.

Авто машинд сууж явсан хүмүүсийн тухайд Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид гэсэн мэдээлэл байна. 

 

Иймд холын замд ард иргэд та бүхэн өөрийгөө болон өрөөл бусдын аюулгүй байдлыг хангаж хурдаа тохируулж зорчоорой. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол та жолооны ард бүү суугаарай. 

2022.05.15

Зам тээврийн ноцтой ослоор 4 хүний амь эрсджээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх