Д.Энхсайхан:Хэрэглээний халуун усаар хангах албан ёсны гэрээ хийгээгүй

2022/05/20
Д.Энхсайхан:Хэрэглээний халуун усаар хангах албан ёсны гэрээ хийгээгүй

Энэ сарын 18-аас эхэлж хэрэглээний халуун усаар хангана гэж Ховд аймгийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудсаар мэдээлэл өгсөн ч өнөөдрийг хүртэл халуун ус өгөөгүй байгаа билээ.
Энэ асуудлаар Ховд дулааны станцын дарга Д.Энхсайханаас тодруулахад ЗДТГ манай компанитай  албан ёсоор гэрээ хийгээгүй, амаар тохиролцсон гэх тайлбарыг өглөө.

Мөн Ховд ЦТС ХХК цахилгаан хязгаарлаж, зарим айл өрхүүд, аж ахуй нэгжүүд төлбөрөө хийгээгүйтэй холбоотой хэмээн тайлбарлав. 

Төрийн ажил албан бичгээр бус амаар  иймэрхүү хийгддэгийн тод жишээ энэ.

Ямар  ч уялдаа холбоогүй, ажил хийдэг дүр эсгэж ард түмэнд таалагдах гэсэн дарга сэтэртнүүдийн үг яриа, үйлдэл тэнгэр газар шиг зөрүүтэйг эндээс харж болохоор байна. 


Энэ асуудлаар Ховд дулааны станц ТӨХК-ийн дарга Д.Энхсайханаас тодрууллаа. Дэлгэрэнгүйг Ховд.мн-ээс үзээрэй
2022.05.20

Д.Энхсайхан:Хэрэглээний халуун усаар хангах албан ёсны гэрээ хийгээгүй   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх