Сармагчны цэцэг өвчин бүртгэгдснийг ДЭМБ зарлалаа

2022/05/21
Сармагчны цэцэг өвчин бүртгэгдснийг ДЭМБ зарлалаа

ДЭМБ "сармагчны цэцэг өвчин"гэх вирусын асуудлаар шуурхай хурал зарлав

Ковид-19 вирустай дэлхий дахин эвлэрч эхэлж байна. Гэвч дахин шинэ вирус дэлхий нийтийг цочроолоо. Сармагчны цэцэг гэх халдварт өвчин 11 оронд тархсанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шуурхай хурал зарлалаа. Халдварын тохиолдол сүүлд Герман, Бельги, Франц, Австрали зэрэг 11 улсад бүртгэгджээ.

Уг өвчин нь Сovid-19 цар тахал шиг амархан халдварлаж байгаа нь анхаарал татаж байна. Их Британид халдвар бүртгэгдсэнээс хойш богино хугацаанд тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж, өвчтөний тоо 11 болжээ.

Сармагчны цэцэг өвчин бүртгэгдснийг ДЭМБ зарлалаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх