Ж.Дамдинбазар: 92 иргэний том торыг чөлөөлж 460 өрхийг газартай болгожээ

2022/05/26
Ж.Дамдинбазар: 92 иргэний том торыг чөлөөлж 460 өрхийг газартай болгожээ

Аймгийн төв гэхээсээ илүү газар өмчлөлийн асуудал хөдөөгийн иргэдийн өмнө ч тулгамдсан асуудлуудын нэг болчихоод байгаа билээ. Булган сумын хувьд аймгийн төвөөс 400 км-ын зайд байдаг. Хүн ам нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ бусад сумдаас томд тооцогддог. Энэ хэрээрээ газрын хэрэгцээ иргэн бүрт шаардлагатай байгаа юм. Тэр ч үүднээс ард иргэдийг газартай болгох, тэдний амьдрал ахуйд дэмжлэг болох үүднээс тус сумын засаг дарга Ж.Дамдинбазар зоригтой шийдвэр гаргаж том талбай хэмжээтэй газар торлон авсан 92 айл өрхтэй зөвшилцсний үндсэн дээр тэдний газрын гэрчилгээг хүчингүй болгож 460 өрх айлд олгож газартай болгожээ. Ингэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй 17 айл өрх, өрх толгойлсон 37, ахмад 50 өрх айл, залуу гэр бүл болох 230 өрх айлд тус тус олгосон бол үлдснийг нь дундаж насны айл өрхүүдэд олгосон нь цаг үеэ олсон бодит ажил боллоо хэмээн иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Дээрх газар олголт зөвхөн 2021 оны тоон мэдээлэл юм. Харин он гарснаар 70 өрх айлыг газартай болгожээ. Үүнээс гадна хөдөөгийн бүсэд 2800 га газрын зөрчлийг тогтоож 1550 га бэлчээрийн газрыг чөлөөлжээ. Ийнхүү тор татсан газрыг чөлөөлснөөр малчид малаа чөлөөтэй бэлчээх боломж бүрдсэн байна.2022.05.26 

Ж.Дамдинбазар: 92 иргэний том торыг чөлөөлж 460 өрхийг газартай болгожээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх