МУ-ын аварга тариаланч С.Бааст гуайнх нутгийн иргэдээ эко жимс жимсгэнээр хангана ажиллаж байна

2022/05/26
МУ-ын аварга тариаланч С.Бааст гуайнх нутгийн иргэдээ эко жимс жимсгэнээр хангана ажиллаж байна

Ховд аймгийн Булган сумын иргэн МУ-ын аварга тариаланч С.Бааст гуайн жимс жимсгэний талбайд очиж ярилцлаа.

Сүүлийн 20 гаруй жил газар тариалан эрхэлж байна. 10 гаруй нэр төрлийн жимс жимсгэнэ тариалж намартаа хураан авч нутгийн иргэдээ байгалийн хөрсөнд ургасан 100 хувийн эко жимс жимсгэнээр хангасаар иржээ.

Эднийх аль хэдийнээ хаврын тариалалтаа эхлүүлжээ. Эхнээсээ үр жимсээ өгөөд эхэлсэн байгаа юм.  С.Бааст гуай нийт 35 га талбайд жимс жимсгэнэ тариалж, мод бут ургуулжээ. Хамгийн гол нь арчиж тордох, хорхой шавьжнаас хамгаалах, усалгааны асуудал тариаланчдад тулгамддаг байна. Тэгвэл эднийх олон жилийн туршлагаараа энэ бүхнийг даван туулж бүгдийг цогцоор нь шийджээ. Харин зэрлэг гахай л тариалангын талбайг сийндчиж, газрын хөрсийг эргүүлэн хаяж байгаа нь бидний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна гэв. Иймд Булган сумын зэрлэг гахайг цөөрүүлэх бодлого барьж жилд хамгийн багадаа 10 гахай агнах зөвшөөрөл олгох нь чухал байгааг онцолж байлаа. Дэлгэрэнгүй сурвалжлагыг Ховд.мн тун удахгүй хүргэх болно.

2022.05.25

МУ-ын аварга тариаланч С.Бааст гуайнх нутгийн иргэдээ эко жимс жимсгэнээр хангана ажиллаж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх