Булган сум цөлжилттэй газрыг ногоон төгөл болгож чаджээ

2022/05/26
Булган сум цөлжилттэй газрыг ногоон төгөл болгож чаджээ

Булган сумын Хөх үзүүр гэдэг газарт хэдэн жилийн өмнө цөлжилт явагдаж элсэн нүүдэл болсон гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл уг газарт "Булган өгөөж" ХХК хөрөнгө зарж мод бут тарих ажлыг тус сумын ЗДТГ-тай хамтран хийсний үр дүнд энэ газарт мод ургаж үржил шимтэй газар болон хувирчээ. Үзэгч та бүхний харж байгаа энэ газар элснээс өөр зүйл байгаагүй байна. Иймд онгон дагшин байгалиа сэргээж, үр хойчдоо ногоон дэлхийг үлдээх үүднээс мод тарьж усалгааны асуудлыг нь бүрэн шийдэж, тор татан хамгаалжээ. Мөн энэ жил нэмж 8000 орчим мод тарьжээ. Цөлжилт явагдаж мал ахуй бэлчээрлэх битгий хэл айл өрхүүд ч нүүж суухад хүндрэлтэй байсан энэ газарт өнөөдөр мал чөлөөтэй бэлчиж, нутгийн малчдын буурь сэлгэн буух боломжтой газар болон хувирчээ. Сэтгэл байвал хийж бүтээж болдогын тод жишээг эндээс харж болохоор байгаа юм.  2022.05.26 

Булган сум цөлжилттэй газрыг ногоон төгөл болгож чаджээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх