Г.Өөдэй хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн дансаараа 57.8 сая төгрөг авчээ

2022/05/27
Г.Өөдэй хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн дансаараа 57.8 сая төгрөг авчээ

Ховд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албаны дарга Г.Өөдэй нь ажлын байрны осол гараагүй байхад хуурамч бичиг баримт бүрдүүлж төсвийн 57.8 сая төгрөгийг өөрийн дансаараа авсан нь Төрийн Аудитын дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөн Зэрэг сумын сургуулийн төсөвт өөрчлөлт оруулж үдийн цайны зардлаас 10.8 сая төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлаас 12 сая төгрөг, Эрдэнэбүрэн суманд хуваарилагдсан 35 сая төгрөгийг ийнхүү өөрийн дансаараа шилжүүлэн авчээ.

Тодруулбал: 2020 оны 10 сарын 14-нд 34140043.... тоот дансаар 35 сая төгрөг, мөн оны 12 дугаар сарын 22-нд 34140043.... дансаар 22.800 мянган төгрөгийг шилжүүлэн авчээ.

Энэ нь санхүүгийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, засгийн газрын 2019 оны 33 тоот тогтоолоор баталсан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2 буюу 16 дахь заалт, бусад хууль дүрмийг зөрсөн гэж үзэж байгаа юм. 

Ховд аймгийн ЗДТГ-ын санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Г.Өөдэй албан тушаалаа урвуулан ашиглаж талийгаач аавынхаа нэрийг барьж ажлын байрны осол гараагүй байхад хуурамч материал бүрдүүлэн үйлдвэрлэлийн осол тогтоож өөрийн дансаараа 57.8 сая төгрөгийг шилжүүлэн авсан нь Ховд аймаг дахь Төрийн Аудитын тайлан дүгнэлтээр ийнхүү тогтоогдож хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. 

Түүнээс өөрөөс нь тодрууллаа.  Дэлгэрэнгүйг Ховд.мн-ээс үзээрэй. 2022.05.27

Г.Өөдэй хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн дансаараа 57.8 сая төгрөг авчээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх