МХГ үйлдвэрлэлийн ослын дүгнэлт гаргаагүй гэв

2022/05/31
МХГ үйлдвэрлэлийн ослын дүгнэлт гаргаагүй гэв

ЗДТГ-ын Санхүүгийн хяналт Аудитын албаны дарга Г.Өөдэй талийгаач аавыгаа ажлын байран дээрээ нас барсан хэмээн үйлдвэрлэлийн ослын бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өөрийн данс руугаа 2 удаагийн гүйлгээгээр нийт 57.8 сая төгрөгийг шилжүүлэн авсан нь Ховд аймаг дахь Төрийн Аудитын санхүүгийн тайлангаар тогтоогджээ.

Тийм ч учраас хуулийн байгууллагад шилжүүлсэн байгаа юм.

Мөн аудит түүнийг Зэрэг сумын сургуулийн төсөвт өөрчлөлт оруулж үдийн цайны зардлаас 10.8 сая төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлаас 10 сая төгрөг, Эрдэнэбүрэн суманд хуваарилагдсан 35 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг өөрийн дансаараа шилжүүлэн авсан гэж тайланд тусгасан. Төсөвт өөрчлөлт оруулах субьект нь аймгийн ИТХ байдаг. Тэгвэл ИТХ-ын тогтоол шийдвэр гараагүй  тухай ИТХ-ын дарга Г.Пүрэвганди ярьлаа. 

Тэгвэл Г.Өөдэй нь ямар аргаар хэрхэн яаж 57.8 сая төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлэн авав, үүнийгээ хууль хяналтын байгууллагад хэрхэн тайлбарлаж мэлзэж суугаа бол гэдэг нь анхаарал татаж байна. 

Үүнээс үзэхэд 57.8 сая төгрөгийг гаргуулан авахын тулд хуурамч бичиг баримтыг зарим төрийн албан хаагч нартай үгсэн хуйвалдаж үйлдсэн байж ч болзошгүй байгаа юм.  

Хамгийн ноцтой нэг асуудал нь МХГ-ын улсын байцаагчийн үйлдвэрлэлийн  осолтой холбоотой тусгайлан дүгнэлт гараагүй байхад орон нутгийн төсвөөс 57.8 сая төгрөгийг гаргуулан авсан нь бүүрч их анхаарал татлаа. 

Г.Өөдэй нь аймгийн засаг дарга Б.Дүгэржавын захирамжаар Санхүү төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээс Санхүүгийн хяналт аудитын албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр  дэвшин томилогджээ. Энэ нь төрийн албаны болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж төрийн аудит үзжээ.

Бид энэ асуудлыг үрэглжлүүлэн сурвалжлах болно.  

 

МХГ үйлдвэрлэлийн ослын дүгнэлт гаргаагүй гэв   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх