Цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатарт яллах дүгнэлтийг нь гардуулан өглөө

2022/05/31
Цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатарт яллах дүгнэлтийг нь гардуулан өглөө

2022 он 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар өөрийнхөө дугуй алга болсон хэрэгт 13 настай охиныг буруутгаж цагдаагийн хэсэг дээрээ аваачиж, хэрэг тулгаж, гавлаж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэрэг гарсан.

Уг хэргийг АТГ, болон Ховд аймгийн Прокурорын газар хуулийн хүрээнд шалгасан юм. Тэгвэл уг шалгалтаар цагдаагийн алба хаагч Б.Мөнхбаатар нь 13 настай охинд эрүү шүүлт тулгасан нь нотлогдсон тул түүнийг эрүүгийн хэргийн тусгай ангийн 21,12 дахь зүйл ангиар эрүүгийн хэрэг нээж яллагдагчаар татаад байсан билээ.

Тэгвэл цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатарт Ховд аймгийн прокурор өнөөдөр яллах дүгнэлтийг нь гардуулан өглөө. Ингэснээр уг хэрэг өнөөдөр шүүх рүү шилжиж байгаа юм. 

Эрүү шүүлт тулгах, энэ зүйл заалтад төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах, зорилгоор өөрөө эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл, олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч, байгаагаа илэрхийлж, бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон болон таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон сар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх гэж заажээ.

Цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатарт яллах дүгнэлтийг нь гардуулан өглөө   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх