Цахилгаан эрчим хүч хязгаарлана

2022/06/06
Цахилгаан эрчим хүч хязгаарлана

Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн шийдвэрээр энэ сарын 05-аас 18-ны өдөр хүртэлх хугацаанд 06:00-20:00 цагийн хооронд Ховд аймгийн төвийн хэрэглэгчдээс бусад хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах юм байна.

Тодруулбал: Хөдөөгийн 16 сумыг хязгаарлана гэсэн үг.

ББЭХС ТӨХК-ийн төлөвлөгөөнд тусгагдсны дагуу 110 кВ-ын Өмнө-Говь-Мянгад цахилгаан дамжуулах агаарын шугамд их засварын ажил хийгдэнэ. 

Иймд ард иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүд шаардлагатай нөөц эх үүсгүүрээ ашиглан ажиллахыг анхаарууллаа. 

2022.06.06 

Цахилгаан эрчим хүч хязгаарлана   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх