ЭЕШ өгч буй сурагчдад тарааж буй харандаа баллуур шүүмжлэл дагуулж байна

2022/06/24
ЭЕШ өгч буй сурагчдад тарааж буй харандаа баллуур шүүмжлэл дагуулж байна

Энэ сарын 23-ны өдрөөс эхлэж ЭЕШ орон даяар эхэлсэн. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд нийт 1160 орчим сурагч мэргэжил сонгох шалгалтаа өгч байна. ЭЕШ өгч байгаа сурагчдад Боловсролын үнэлгээний хорооноос баллуур, харандаа, үзүүрлэгч тараасан явдалд эцэг эхчүүд болон шалгуулагчид шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь харандааны үзүүр нь үйрч хугарч, баллуур нь дэвтэр халтардуулж шалгалтын цагаас хомсолж байна гэлээ. Үүний мөрөөр Боловсролын үнэлгээний хорооноос Ховд аймгийн багийг ахлаж ирсэн багийн ахлагч Д.Нямхүүгээс тодруулахад стандарт шаардлага хангасан хэрэгсэл тараасан гэв. 

2022.06.24 

ЭЕШ өгч буй сурагчдад тарааж буй харандаа баллуур шүүмжлэл дагуулж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх