УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Мөст сумын иргэд сонгогчидтой уулзлаа

2022/06/25
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Мөст сумын иргэд сонгогчидтой уулзлаа

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж иргэд сонгогчидтой уулзаж, тэдний санал бодлыг сонсож УИХ-аас баталсан хууль тогтоолыг сурталчилах уулзалт өдөрлөгийг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн энэ үеэр иргэдэд урлаг соёл болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэн ажиллаж байгаа юм. Гишүүний уулзалт Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт үргэлжлэн явагдлаа. Тус сумын иргэд энэ үеэр сум орон нутагт тулгамдаж буй асуудлаа уламжилж нэн ялангуяа орон нутгийн засаг захиргааны нэгжүүд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллаж чадахгүй байгааг онцлон шүүмжиллээ.

МУЗГ-аас авч хэрэгжүүлж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг ард иргэдэд сурталчилан таниулах, төрийн үйлчилгээг нээлттэй ил тод хүргэх ажил нэн ялангуяа хөдөөгийн сум багт учир дутагдалтай байгааг иргэд олонтаа хэллээ.

Ийнхүү УИХ-ын гишүүн Ш.Адьшаа иргэдийн санал хүсэлтийг сонсож, тэдний сонирхсон асуултанд хариулт өгч ажиллав. Мөн энэ үеэр төрийн ажлыг намчирхахгүй, жалга довны үзэл гаргахгүй шат шатандаа тэгш хүртээмжтэй хүргэх шаардлагатай гэв.

2022.06.25

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Мөст сумын иргэд сонгогчидтой уулзлаа  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх