Хөдөөгийн сум багийн иргэдийн дунд шүдний өвчлөл их байна

2022/06/28
Хөдөөгийн сум багийн иргэдийн дунд шүдний өвчлөл их байна

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа иргэд сонгогчидтой уулзах уулзалтын үеэрээ Их зайсан эмнэлэгийн эмч нарын багийг урьж авчран Хөдөөгийн сум багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэн ажиллаж байна.

Нэн ялангуяа алслагдсан бүс нутагт амьдарч буй хөдөө орон нутгийн иргэд малчидын хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл эмч нарын баг газар дээр нь иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байгаад иргэд баяртай байна

Сүүлийн жилүүдэд амны хөндийн өвчлөл иргэдийн дунд ихэссэн. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой аж.  Тийм ч учраас иргэд наад зах нь өглөө оройд байнга шүдээ угааж хэвших шаардлагатай байгаа юм

Хөдөөгийн сум багийн иргэдийн дунд шүдний өвчлөл их байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх