О.Тунгалаг:Би 26 жил эрхлэгчээр ажиллахдаа төрийн тамгыг хайрлаж, хүндэтгэж ирсэн

2022/06/29
О.Тунгалаг:Би 26 жил эрхлэгчээр ажиллахдаа төрийн тамгыг хайрлаж, хүндэтгэж ирсэн

14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалаг ажлын байрны дарамт үзүүлдэг, ажлын байран дээрээ архидан согтуурдаг, төсвийн мөнгийг зүй бус зарцуулсан гэх мэдээллийн мөрөөр түүнээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ би сүүлийн 26 жил цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна, энэ хугацаанд хамт олноо аль болохоор нь дэмжиж тусалж ирсэн. Миний хамт олон надтай уулзаж надад асуудлаа ярьдаггүй хэрнээ яагаад заавал намайг эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон хойгуур ийм зүйл ярьж байгааг гайхаж байна. Хамт олноо хүүхдүүд шигээ хайрлаж ирсэн. Хүнд хэтэрхий сайн хандсныхаа төлөө муу хүн болж хувирч байна. Итгэж найдаж ирсэн хүмүүс ийм зүйл ярьсан гэж бодохоор л гол зурдаг юм байна.  Би төрийн тамгыг хайрлаж хүндэтгэж явдаг хүн. Хэрэв миний хамт олон ингэж хандаж байвал тамган дээрээ цагаан сүүгээ дусаагаад дараагийн хүнд нь өгөхөд бэлэн байна. Надад алдаа ч бий оноо ч бий. Аль алийг нь хүлээн зөвшөөрнө хэмээв. 

14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалагтай холбоотой асуудлаар гомдол мэдээлэл гаргаад байгаа нэр бүхий ажилчдаас тодруулга мэдээлэл авья гэж утсаар холбогдоход татгалзсан нь эргэлзээ төрүүлж эхэлсэн.  Үнэхээр асуудал байдаг бол тухайн ажилчид яагаад мэдээлэл өгөхөөс татгалзав гэдэг нь анхаарал татсан юм. Тийм ч учраас тэнцвэртэй мэдээллийг хүргэх үүднээс   өнөөдөр тус цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалагаас тодрууллаа. 2022.06.29 

О.Тунгалаг:Би 26 жил эрхлэгчээр ажиллахдаа төрийн тамгыг хайрлаж, хүндэтгэж ирсэн  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх