Б.Бат-Өлзийг арслан цолны дайтай заан хэмээн ард иргэд бэлэгшээж байна

2022/07/24
Б.Бат-Өлзийг арслан цолны дайтай заан хэмээн ард иргэд бэлэгшээж байна

Ардын хувьсгалын 100,101 жил үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий 7 давж улсын заан цолыг хүртсэн билээ. Тэгвэл шинэ заан маань Захчин түмний Тонжоо наадамд зодоглохоор иржээ. Энэ үеэр түүнтэй ярилцлаа. Тэрээр хэлэхдээ заан цолыг хүртэж нутагтаа ирсэндээ баяртай байна, нутгийн уул ус минь түшлээ хэмээв. Мөн хэлэхдээ 512 бөхийн барилдаанд анх удаагаа 9 давсан. Энэ барилдаанд бүх бөхчүүд л цол олгоно, авна гэсэн бодолтой байсан. Харамсалтай нь өгөөгүй гэв. Хэдийгээр цол олгоогүй ч ард түмэн түүнийг арслан цолны дайтай заан хэмээн бэлэгшээж байгаа юм.2022.07.24

 

Б.Бат-Өлзийг арслан цолны дайтай заан хэмээн ард иргэд бэлэгшээж байна  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх