Ховд хот хогондоо дарагдсаар байна

2022/08/04
Ховд хот хогондоо дарагдсаар байна

Ховд аймгийг Баруун бүсийн тулгуур гэдэг боловч үнэн хэрэгтээ тулгуур хот шиг байж хөгжиж, иргэд нь соёлтой ухамсартай аж төрж байгаа эсэх нь учир дутагдалтай. Наандаж хогны асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь харамсалтай байгаа юм. Ховд аймаг өнөөдрийн байдлаар хогондоо живж байна. Иргэд ч хоггүй хотод амьдрахыг хүсэж байна. Нэн ялангуяа иргэдийн ухамсар муу байгаатай холбоотой. Нөгөө талдаа хогоо дахин боловсруулж, ангилж ялгадаг төр засгийн зав тогтолцоог бий болгох шаардлага гарч ирж байна. Цаашид ард иргэд нь соёлтой ухамсартай байж, төр засаг нь тодорхой бодлогоор хогны асуудлаа шийдэхгүй бол Ховд хот хогын цэг болоход ойрхон байна. 

2022.08.04

Ховд хот хогондоо дарагдсаар байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх