Ховд аймгийн Мөст суманд тарваган тахлын шинж тэмдэг бүртгэгджээ

2022/08/04
Ховд аймгийн Мөст суманд тарваган тахлын шинж тэмдэг бүртгэгджээ

Тодруулбал: Энэ сарын 03-аас 04-нд шилжих шөнө Ховд аймгийн Мөст сумын Мухар асгат гэх газарт 14 настай хүүхэд халуурч байна гэх мэдээлэл холбогдох байгууллагад ирсэн байна. Хүүхэд болон тэдний эцэг эхээс авсан эхний асуумжаар тарвага өвчиж байгаад дотор эрхтэнг нь гаргах үеэр гараа эсгэсэн гэж хэлжээ. Иймд тарваган тахал өвчин авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.  14 настай хүүг өнөөдөр 16:00 цаг орчимд тус сумын нэгдсэн эмнэлэгт тээвэрлэн авч иржээ. 

Шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй байгаа юм байна. Ямартай ч Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн эмч нарын баг тус сумыг зорьжээ. Шинжилгээний хариу эцэслэн батлагдаагүй байгаа тул иргэд та бүхэн тайван байхыг хүсье.

Ховд аймгийн Мөст суманд тарваган тахлын шинж тэмдэг бүртгэгджээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх