Хүүгийн биеийн байдал хүндэвтэр байна гэв

2022/08/05
Хүүгийн биеийн байдал хүндэвтэр байна гэв

Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын шинж тэмдэг бүртгэгдсэн байна. Тодруулбал: Энэ сарын 03-аас 04-нд шилжих шөнө Мөст сумын Хүрэн асгат гэх газар 14 настай эрэгтэй хүүхэд халуурч байна гэх дууддлага холбогдох байгууллагад ирсэн байна. Хүү болон тэдний асран хамгаалагчийн эхний асуумжаар тарвага өвчих явцдаа гараа эсгэсэн гэжээ. Хүүг сумын ЭМТ-д тээвэрлэн авч ирж тусгаарлан эмчилгээ хийж байгаа юм байна. Хүүгийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд 1 дүгээр хавиталын 40 орчим хүнийг тусгаарлажээ. Мөн шинжилгээний эцсийн хариу гарах хүртэл тус суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.
2022.08.05

Хүүгийн биеийн байдал хүндэвтэр байна гэв   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх