Улсын аварга П.Бүрэнтөгс Ховд аймгийн нэгэн залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр өгч хурим найрыг нь хийж өгч мялаана

2022/08/05
Улсын аварга П.Бүрэнтөгс Ховд аймгийн нэгэн залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр өгч хурим найрыг нь хийж өгч мялаана

МУ-ын аварга П.Бүрэнтөгс Ховд аймгийн Дөргөн суманд болж байгаа Дөрвөд угсаатны өв соёлын анхдугаар наадамд ирсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.Тэрээр Бүрэн Монгол төслийг МУ-ын 21 аймагт хэрэгжүүлж байгааг онцоллоо. Төслийнхөө хүрээнд Ховд аймгийн нэгэн залуу гэр бүлд хурим  найрыг нь хийж өгч иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэрийг бусад эд материалын хамтаар мялаалга болгож өгөх гэж байгаа гэв. Энэхүү гэрийг энэ сарын 07-ны өдөр гардуулан өгөх юм байна. 
Уг төслийг үндсэн 2 чиглэлээр хэрэгжүүлж байгаа юм байна. Тухайлбал: Эв нэгдэл, эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийн илэрхийллийг гаргаж, нөгөө талдаа нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд ажилч хичээнгүй, хэн нэгнээс хараат бус хүмүүсийг сонгож энэ төслийг хэрэгжүүлж байгаа гэв.2022.08.05

Улсын аварга П.Бүрэнтөгс Ховд аймгийн нэгэн залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр өгч хурим найрыг нь хийж өгч мялаана  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх