У.Цэрэнтогтох: Дарга байхад нь нэг завин дээр сууж байсан хүмүүс хүний мөс, хүн чанартай байгаарай

2022/08/27
У.Цэрэнтогтох: Дарга байхад нь нэг завин дээр сууж байсан хүмүүс хүний мөс, хүн чанартай байгаарай

ИТХ-ын хуралдааны үеэр Эрдэнэбүрэн сумын засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч У.Цэрэнтогтох аймгийн засаг дарга асан Б.Дүгэржавд хандаж талархал дэвшүүлээд бусад төлөөлөгчдийг жудагтай, хүн чанар, хүний мөстэй байхыг сануулав. Тэрээр хэлэхдээ орон нутагтаа манлайлал, лидер болж ажилласан Б.Дүгэржав даргадаа юуны өмнө талархал илэрхийлье. Аймгийн засаг дарга маань Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацааснаараа хариуцлага тооцогдож байгаа бол баг болж ажиллаж бие бүрэлдхүүнд нь гар хөл болж доор нь ажилласан сумдын удирдлагуудад бас хариуцлага тооцогдох байх гэж харж байна. Яагаад гэвэл УЦС Эрдэнэбүрэн сумын засаг дарга миний биетэй салшгүй холбоотой байх аа гэж бодож байна. Тийм учраас шат шатандаа хариуцлагатай ажилланаа гэж байгаа бол маргааш сонгогдсон аль нэг засаг дарга Мянгад, Эрдэнэбүрэн сумын засаг даргатай хариуцлага тооцохоос та бүгдийн ажил эхлэх байхаа гэж харж байна. Эцсийн дүндээ манай төлөөлөгчид, иргэд маань ч гэсэн хүний мөс, хүний жудагтай байгаарай. Б.Дүгэржав даргыг засаг даргаар томилогдоход нэг онгоц дээр суусан баг уухай хашгираад явж байсан хүмүүс олон байгаа шүү. Тэгэхэд өнөөдөр Б.Дүгэржав даргыг юу ч биш болоод ажлаас чөлөөлөгдсөн байхад хамгаалж дугарч байгаа хэн байгаа юм. Тэр хариуцлага тооцогдсон байнаа л гэж байна. Тийм учраас дараа дараагийн засаг дарга нарыг дэмжээд баг болоод хамтраад ажилланаа гэж байгаа хүмүүс жаахан хүн чанартай, хүний мөстэй, жудагтай ажиллаарай. Өнөөдөр өөртөө таалагдсан бүхнийгээ дэмжээд дарга болгодог. Эргээд түүнтэйгээ сайхан явнаа гэвэл ард түмэн бас дүгнэх байх аа гэж бодож байна хэмээв.

2022.08.27 

У.Цэрэнтогтох: Дарга байхад нь нэг завин дээр сууж байсан хүмүүс хүний мөс, хүн чанартай байгаарай   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх