Үенч суманд Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн босголоо

2022/09/05
Үенч суманд Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн босголоо

Одоогоос 260 жилийн өмнө 1762 оны хар морин жил баруун монголын бурхан шашины анхны гал голомт бий болж байсан түүхтэй. Тухайлбал: Дашгончиглон хэмээх хийдийг ойрдын үндсэн ламтан захчины анхдугаар төрийн гэгээнтэн Лувсанренчин, захчины гүн Жамцан нар хамтран бүтээж байсан байна. Үүнээс салбарлан Манхан сумын төгрөгийн хүрээ, Алтай сумын Бодончийн хүрээ, Зэрэг сумын Цагаан бургас буюу Алтан тээлийн хүрээ, Үенч сумын Улиастын Ендертийн аманд бурхан шашин, буддын гүн ухаан, зурхайн ухааны их сургууль болох Чойрын дацан, мөн сумын Рашаантын аман дахь Цанидын дацанг тус тус байгуулж байжээ.  Олон угсаатны өлгий нутагт 6 хутагт гэгээнтэн тодорч байсны 5 гэгээнтэн захчинаас, 1 нь Өөлд түмнээс тодорч байсан байна. Тэгвэл Үенч сумын түүхэн 90 жилийн түүхэн ойгоор Их захчид төслийн хамт олон, нутгийн сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр Бурхан багшийн сэрэг дүрийг цагаан гантигаар урлуулан Үенч сумын улаан үзүүр хэмээх газар буюу Улаан үзүүрийн хүрээ хийд байсан туурин дээр залж байна.

Үенч суманд Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн босголоо  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх