Л.Муушарын өргөөний шав тавих ёслол боллоо

2022/09/05
Л.Муушарын өргөөний шав тавих ёслол боллоо

Үенч сум үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баярын хүрээнд олон бүтээлч ажлууд хийгдсэн байна. Өнөөдөр ойн баяр эхлэж байгаа юм. Энэ үеэр Үенч сумын сум нэгдлийн дарга асан,  Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Муушарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа боллоо. Үүний дараагаар түүний хүндэтгэлийн өргөөний шав тавих ёслол үйл ажиллагаа болсон юм. Энэ үйл ажиллагаанд сумын удирдлагууд болон түүний үр хүүхдүүд нутгийн иргэд оролцлоо.

 

2022.09.05

Л.Муушарын өргөөний шав тавих ёслол боллоо   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх