А.Хуанбай: БНХАУ-ын 5 иргэн Монгол улсад ажил эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй

2022/09/12
А.Хуанбай: БНХАУ-ын 5 иргэн Монгол улсад ажил эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй

Мянгад сумын нутаг дэвсгэр, "Цагаан толгой" гэх газар  уул уурхай, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Монгол Тунжөн Майнинг Инвестмент групп” ХХК нутгийн иргэдийн эсэргүүцлэлтэй тулгараад байгаа юм. Тэгвэл энэ сарын 01-ний өдөр Ховд аймгийн МХГ, БОАЖГ, Цагдаагийн газар, Мянгад сумын удирдлагуудаас бүрдсэн хамтарсан баг газар дээр нь хяналт шалгалт хийхэд тус уурхай дээр БНХАУ-ын 5 иргэн ажиллаж байсан юм. Тухайн хятад иргэдийн бичиг баримтыг холбогдох албаныхан шалгаж үзээд нэг иргэний бичиг баримт дутуу байсан учир аймгийн төв рүү авч ирж “Гадаадын иргэн харьяат”-ын газарт хүлээлгэж өгч буй тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудлыг "Гадаадын иргэн харьяат"-ын газраас тодруулахад тэднийг уул уурхайн компанид ажиллаж хөдөлмөрлөх албан ёсны эрхтэй, бичиг баримтны зөрчилгүй гэх тайлбарыг тус газрын дарга А.Хуанбай өглөө. 2022.09.12

А.Хуанбай: БНХАУ-ын 5 иргэн Монгол улсад ажил эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх