Архи согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгожээ

2022/09/12
Архи согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгожээ

АРХИ ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОСОН ЗАХИРАМЖИЙГ ЦУЦАЛЛАА

Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоног бүрийн Баасан гарагт нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Энэ нь архидалтай тэмцэх шалгарсан арга биш. Тийм учраас архидалттай тэмцэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгож, цуцаллаа.

Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш ээ.

Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа хэмээжээ. 
Эх сурвалж: Засаг дарга Э.Болормаа цахим хуудас

Архи согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгожээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх