Иргэн … нь БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд амиа егүүтгэсэн байдалтай байжээ

2022/09/17
Иргэн … нь БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд амиа егүүтгэсэн байдалтай байжээ

Тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн … нь Ховд аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гуталныхаа үдээсээр амиа егүүтгэжээ.

Тодруулбал: Энэ сарын 15-нд Ховд аймгийн “Мөст сум”-ын “Улаан хүрээ” гэх газраас иргэн … хавхаар тарвага агнаж улмаар махыг нь чанаж идсэн байна. Үүний дараагаар иргэн … нь бөөлжиж халуурч, гүйлгэж эхэлжээ. Харин маргааш нь буюу энэ сарын 16-ны өдөр иргэн … нь Мөст сумын төвөөс замын унаанд дайгдаж Ховд аймгийн төвд ирээд өнөөдөр БОЭТ-ийн 103 төвд ирж үзүүлсэн байна. Тухайн иргэн нь тарваганы мах идсэний улмаас халуурч бөөлжсөн тул БОЭТ аймгийн “Зооноз өвчин судлал”-ын төв рүү дуудлага өгч сорьцын шинжилгээ хийлгэхэд түргэвчилсэн тестээр булчирхайн шүүрдэснээс эерэг заасан байна. Харамсалтай нь үүний дараагаар иргэн … нь БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гуталныхаа үдээсээр амиа егүүтгэсэн байдалтай байсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуулдлаар БОЭТ-ийн халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга Б.Одхүүгээс тодрууллаа. Цаашид иргэд та бүхнийг тарвага агнаж, тарваганы мах худалдаалж, худалдан авч, эд эрхтэнг нь хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг сайтын видео мэдээллээс үзнэ үү. 2022.09.17

Иргэн … нь БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд амиа егүүтгэсэн байдалтай байжээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх