Т.Сумъяа: Эмч нэртэй алуурчидыг эмнэлэгийн байгууллагаас зайлуулмаар байна хэмээн санаа алдав.

2022/09/24
Т.Сумъяа: Эмч нэртэй алуурчидыг эмнэлэгийн байгууллагаас зайлуулмаар байна хэмээн санаа алдав.

Тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн С нь Ховд аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд амиа егүүтгэсэн гэх мэдээллийг бид хүргэж байсан. Тэгвэл талийгаачийн ар гэр эмнэлэгийн байгууллагад гомдолтой байгаа тухай мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ эмч нар хэт их хүнд суртал гаргасан, эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж чадаагүй, сэтгэлзүйн дарамтанд оруулсан, талийгаачийн өрөө рүү эмч нар орохоос цааргалаж хаалганы завсраар шиприз, эм тариа шидэж байсан, эмч нар хов жив маш их ярьсан, эмнэлэгт хэвтэж байсан хүмүүс хүртэл талийгаачийн өвдөж, зовж шаналж байсныг сонссон, камерын бичлэг дутуу гаргаж өгсөн, нас барсны гэрчилгээг үнэн зөв гаргаж өгөөгүй гэх мэт ноцтой асуудлуудыг ярьлаа.
Талийгаачийн төрсөн дүү ахынхаа ам насыг эмнэлэгийн байгууллагаас нэхэж байгаагаа илэрхийлж, эмч нэртэй алуурчидыг эмнэлэгийн байгууллагаас зайлуулмаар байна хэмээн санаа алдав. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэн сурвалжлах болно.2022.09.24

Т.Сумъяа: Эмч нэртэй алуурчидыг эмнэлэгийн байгууллагаас зайлуулмаар байна хэмээн санаа алдав.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх