П.Гэрэлсүрэн: Жаахан хугацаа алдсан байж магадгүй, би эмч нартайгаа биечлэн уулзаагүй байна

2022/09/26
П.Гэрэлсүрэн: Жаахан хугацаа алдсан байж магадгүй, би эмч нартайгаа биечлэн уулзаагүй байна
  1. Тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн С нь Ховд аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд амиа егүүтгэсэн гэх мэдээллийг бид хүргэж байсан. Тэгвэл талийгаачийн ар гэр эмнэлэгийн байгууллагад гомдолтой байгаа тухай мэдээлэл хийсэн билээ. Тэд хэлэхдээ эмч нар хэт их хүнд суртал гаргасан, эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж чадаагүй, сэтгэлзүйн дарамтанд оруулсан, талийгаачийн өрөө рүү эмч нар орохоос цааргалаж хаалганы завсраар шиприз, эм тариа шидэж байсан, эмч нар хов жив маш их ярьсан, эмнэлэгт хэвтэж байсан хүмүүс хүртэл талийгаачийн өвдөж, зовж шаналж байсныг сонссон, камерын бичлэг дутуу гаргаж өгсөн, нас барсны гэрчилгээг үнэн зөв гаргаж өгөөгүй гэх мэт ноцтой асуудлуудыг ярьсан юм. Иргэн Ховд аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд яагаад амиа егүүтгэв. Энэ асуудалд эмнэлэгийн байгууллага, эмч эмнэлэгийн ажилчид хариуцлага хүлээх үү гэх мэт асуудлаар БОЭТ-ийн дарга П.Гэрэлсүрэнгээс тодруулахад тухайн өдөр жижүүрт гарсан эмч сувилагч нартай биечлэн уулзаагүй байна, тэд ойрын хавьтал болсон учир 6 хоногийн тусгаарлалтанд ороод өнгөрсөн Баасан гарагт тусгаарлалтнаас гарсан. Өнөөдөр тэдгээр эмч нартай 15:00 цагт уулзаж хуралдах гэж байна. Хэрэв эмч нар ёс зүйгүй үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээлгэнэ хэмээв.2022.09.25

 

2022.09.24

П.Гэрэлсүрэн: Жаахан хугацаа алдсан байж магадгүй, би эмч нартайгаа биечлэн уулзаагүй байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх