Д.Ганчимэг: Цахим гэмт хэргийн гаралт ихэссэн

2022/10/26
Д.Ганчимэг: Цахим гэмт хэргийн гаралт ихэссэн

Ховд аймгийн хэмжээнд 2021 он, 2022 оны 09 дүгээр сарын байдлаар үйлдэгдсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл буюу “залилах” төрлийн гэмт хэргийн гаралт, үйлдэгдэж буй хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шийдвэрлэлтийн байдал”-ийн талаарх судалж үэзэхэд 2021 онд 21 хэрэг, 2022 онд 106 хэрэг нийт 127 хэрэг гарсан бөгөөд өмнөх оноос 4 дахин өссөн байна.
Тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн аргаар нь ангилж үзэхэд цахим сүлжээ ашиглаж үйлдсэн 116, бусад аргаар үйлдэгдсэн 11 удаагийн тохиолдол байна.
Цахим сүлжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг нь олон нийтийн сүлжээнд зар байршуулан залилсан гэмт хэрэг 68, фэйсбүүкийн нууц үг алдаж тухайн хэрэглэгчийн “найз”-ийн бүртгэлтэй иргэдээс мөнгө зээлэх замаар залилсан 43, цахим банкны нэвтрэх нэр, нууц үгээ бусдад алдан залилуулсан 4 тохиолдол тус тус үйлдэгджээ.
Хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж 18 хэргийг хааж шийдвэрлэсэн бол, 27 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн байцаалт, 82 хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа юм байна.
Судалгаанд хамрагдсан нийт хэрэгт хохирогчоор тогтоогдсон 129 хүн байна. Үүнийг насны ангилалаар ангилж үзвэл
18-35 насны 55 хүн буюу 42,6 хувь,
36-55 насны 59 хүн буюу 45,7 хувь,
55 наснаас дээш насны 15 хүн буюу 11.6 хувийг эзлэж байна.
Харин нийт хохирогчдийг хүйсээр нь ангилж үзвэл 53 буюу 41 хувь нь эрэгтэй хүн, 76 буюу 59 хувь нь эмэгтэй хүн байгаа юм. 
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт 2021, 2022 оны 9 дүгээр арын байдлаар 351.3 сая төгрөгийн хохирол учирснаас 2021 онд 71.0 сая төгрөгийн хохирол, 2022 онд 280.0 сая төгрөгийн хохирол учирчээ.

Д.Ганчимэг: Цахим гэмт хэргийн гаралт ихэссэн   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх