Ч.Мөнхжаргал: “Халзан бүргэдтэйд” олборлолт биш хайгуулын ажил үргэлжлэн хийгдэж байна

2022/10/26
Ч.Мөнхжаргал: “Халзан бүргэдтэйд” олборлолт биш хайгуулын ажил үргэлжлэн хийгдэж байна

Иргэд олон нийтийн шүүмжлэлийг дагуулж иргэдийн анхаарлын төвд байгаа асуудлын нэг нь Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Халзан бүргэдтэй” уул юм.  Тэгвэл “Халзан бүргэдтэй” ууланд олборлолт хийгдэж байна, хүчит техникээр газрын хөрсийг сэндийчилж байна гэх мэдээллүүд нийгмийн сүлжээнд бий болоод байгаа билээ. Энэ асуудлаар манай сайт газрын ховор элментийн ордын лиценз эзэмшдэг “Mongolian national rare earth corp” ХХК-ийн төлөөлөлүүдээс тодрууллаа. Тус ХХК-ийн дэд захирал Ч.Мөнхжаргал хэлэхдээ манай компани 2012 оноос хойш газрын ховор элментийн хайгуулын ажлыг эхэлж нөөцийн судалгааг ОУ-ын стандартын дагуу анхан шатны нөөцөө бататгасан. Мөн тэрээр хэлэхдээ дэлхийн зах зээл дээр газрын ховор элментийн хэрэгцээ эрэлт өсөн нэмэгдсээр байгааг онцоллоо. Харин 2021 оноос эхэлж хайгуулын ажлын нөөцийг бататгах, газрын ховор элментийг ямар технологийн дагуу боловсруулж баталгаажуулахуу гэх мэт судалгааг хийхийн тулд хайгуулын ажлаа 2022 оноос эхэлж үргэлжлүүлэхээр болсон. Иргэдийн ярьж байгаа шиг олборлолтын ажил хийгдээгүй гэдгийг онцоллоо. Хэрэв нөөц тогтоогтож олборлолт эхэлбэл орон нутгийн иргэдэд олон давуу талууд бүрдэж эдийн засаг сэргэж, 550 гаруй хүн ажлын байраар хангагдах гэх мэт үр өгөөжүүд бий болно гэлээ.

Ч.Мөнхжаргал: “Халзан бүргэдтэйд” олборлолт биш хайгуулын ажил үргэлжлэн хийгдэж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх