Б.Дүгэржав: Энэ ордыг мөн адил хүн, амьтанд хоргүйгээр дэлхий нийтийн хамгийн сүүлийн үеийн туршлагаар явуулна.

2022/10/28
Б.Дүгэржав: Энэ ордыг мөн адил хүн, амьтанд хоргүйгээр дэлхий нийтийн хамгийн сүүлийн үеийн туршлагаар явуулна.

Ховд Аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн

иргэдийн нээлттэй хурлын үеэр “Халзан бүрэгтэй” төслийн талаар хэлсэн үг... 

Сүүлийн үед манай монголчуудад “Халзан бүрэгтэй”-нховор металлын ордыг ашиглах, судлах асуудал нилээд яригдаж байна. Ер нь Монгол Улсын төр засгаас явуулж буй бодлого бол 2022 онд эдийн засгийн хувьд Монгол Улс тусгаар тогтнох ёстой гэсэн үндсэн концепци бий. Хариуцлагатай уул уурхайг төрөлжүүлэх болон улс орны эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын засгийн газрын үндэсний их хурлаар баталсан шинэ сэргэлтийн зургаан бодлогын нэгд  хариуцлагатай уул уурхайн асуудлыг тусгасан.

Халзан бүрэгтэй ховор металлын орд нилээн томд тооцогдох ба ховор металл нь орчин үеийн электрон төрлийн бүтээгдэхүүний чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулдаг ховор металл юм. Яагаад гэвэл та бүхний өдөр тутам ашиглаж байгаа гар утас, компьютер, тээврийн салбарт онгоцны эд анги зэрэг электроникийн чиглэлийн бүхий л томоохон түүхий эдийг цаашдаа дэлхийн хэмжээнд металлаар хангах энэ ажил бол дэлхийн нийтийн асуудал болоод байна. Тийм учраас энэ томоохон ордыг ашиглах тухай асуудлаар монголын төр ерөнхийдөө шийдвэрлээд ажиллаж байна.

Тэгэхээр ард иргэдийн хувьд бол хариуцлагатай байх талаас асуух, хандах нь их чухал байгаа юм. Ялангуяа энэ улс орныхоо бодлогын асуудлыг орон нутагт хэрэгжүүлэхдээ сумын иргэдийн хурал, сумын баг, сумын удирдлагууд, аймаг орон нутаг хүртэл хариуцлагатай байх ёстой. Ховд аймгийн хувьд бол ганц томоохон уурхай үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол хөшөөтийн нүүрсний уул уурхай юм. Зөвхөн хөшөөтийн уул уурхайг хариуцлагатай болгох үүднээс томоохон гэрээ, хэлцэл хийсэн байдаг. Энэ гэрээгээр бид 850 сая орчим төгрөгийг авдаг байсан бол өнөөдөр бид 5-7 тэрбум төгрөг аймгийн төсөвт орсноор ховд аймгийн тээвэржилт 100 хувь авто замын нүүрс тээвэрийн гэрээ хийх зэргээр хариуцлагатай байх асуудлыг анхаарч ажиллана.

Иймээс энэ ордыг мөн адил хүн, амьтанд хоргүйгээр дэлхий нийтийн хамгийн сүүлийн үеийн туршлагаар явуулна.

Энд сууж буй иргэд мэдээж уул уурхайд газраа хөндүүлэхийг хүсэхгүй байгаа юм. Хэрхэн яаж ашиглах, технологи нь юу байх, шийдэл нь юу байх, шинжлэх ухаанч үндэслэлтэй мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, нэгдсэн ойлголттой болох ийм хэрэгцээ шаардлага байна.

Өнөөдөр би ирсэн шалтгаан бол ард иргэдэд мэргэжлийн хүмүүс, байгууллага, уг ашиглах гэж буй компани нь яг юу ашиглах гээд байгаа, яг юу хийх гээд байгаа, ямар ашигтай байх, хэр хэмжээний төсөв санхүү бүрдүүлэх эдийн засгийн тооцоо судалгаа байгаа, нийт хөрөнгө оруулалтын хэмжээхэд байх, байгаль орчинд халгүй ямар технологи шийдэл ашиглах гэж байгаа зэргээр мэдээлэл хүргэж, энэ ажлыг явуулах юм. Ийм учраас мэргэжлийн үнэн бодит мэдээлэл авч, нэгтсэн ойлголтыг өгөх ёстой гэсэн товчхон байрь суурьтай юм. Энэ л байрь суурь дээрээс бид хотоос ирсэн.

Өнөөдөр Мянгад сумаас сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчийн хурал, аймаг орон нутгийн төлөөлөгчид иргэдийн хүлээж байгаа мэдээллийг олон нийтэд хүргэх гүүр нь болж ажиллах үүрэгтэй байна. Энэ үндсэн үүргээ биелүүлэх үүднээс энэ хуралд оролцож, та бүхэнтэй хамт сонсох гэж ирсэн гэдгийг та бүхэндээ хэлье.

Энэхүү олон нийтийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Мэргэжлийн байгууллагуудын үгийг мөн сонсох хэрэгтэй.

Манай иргэдийн хурлаас тодорхой шийдэлд хүрэх ёстой гэж үзэж байна. Ялангуяа төрийн гурван өндөрлөгийн түвшинд яг энэ газрын ховор элементийг ашиглах чиглэлээр Солонгос улс, Герман улстай шийдвэр гаргах гэрээ хэлцэл байгуулаад ажиллаж байна.

Тийм учраас төрийн гурван өндөрлөгийн түвшинд ч гэсэн мэргэжлийн ажлын хэсгийг орон нутагт ажиллуулах, ард иргэддээ үндсэн бодит мэдээллийг хүргэж ажиллах үүрэгтэй. Энэ талаасаа ч сумын хурал анхаарч сумынхаа удирдлагууд болон аймгийн төр захиргааны байгууллагад шийдвэр хүргэж, өнөөдрийн хурал зохион байгуулагдах ёстой гэсэн байр суурьтай байна.

Б.Дүгэржав: Энэ ордыг мөн адил хүн, амьтанд хоргүйгээр дэлхий нийтийн хамгийн сүүлийн үеийн туршлагаар явуулна.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх