Нүүрс тонн тутамдаа 240.000 төгрөгт хүрчээ.

2022/11/02
Нүүрс тонн тутамдаа 240.000 төгрөгт хүрчээ.

Хүйтний улирал эхэлж буй энэ цаг үед ялангуяа гэр хорооллын айл өрхүүд түлээ түлшээ базааж өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна.Үүнтэй холбогдуулан манай сайтын сурвалжлах баг түлээ түлшний үнэ ханшийг сурвалжиллаа. Өнөөдрийн байдлаар Ховд аймагт нүүрс тонн тутамдаа 230.000-240.000 төгрөг, портер аргал 110.000-100.000 төгрөг, уут нүүрс, уут мод 8000 төгрөг, уут аргал 7000 төгрөгийн үнэ ханштай байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад түлээ түлшний үнэ ханш нэмэгджээ. Иргэдийн хувьд тонноор нь авах боломжгүй тул ихэвчлэн уутаар нь түлээ нүүрсээ худалдан авдаг байна. Түлээ түлшний үнэ ханш өссөнд иргэд бухимдаж байна. Тэгвэл түлээний бизнес эрхлэгчид үнэ өссөн асуудлыг шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. 2022.11.02

Нүүрс тонн тутамдаа 240.000 төгрөгт хүрчээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх