Б.Баялаг-Эрдэнэ: Миний тушаал шийдвэр албажаад ирж байгаа. Би ЗГХЭГ-т ажилладаг байсан хүн.

2022/11/07
Б.Баялаг-Эрдэнэ: Миний тушаал шийдвэр албажаад ирж байгаа. Би ЗГХЭГ-т ажилладаг байсан хүн.

Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагийн ажлын албаны дарга гэгдэх Б.Баялаг-Эрдэнийн тодорхой бус томилгооны асуудлаар манай сайт өмнө нь сурвалжилж байсан билээ. Тэгвэл түүнээс өөрөөс нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ би засаг дарга Э.Болормаатай ЗГХЭГ-т хамт ажиллаж байх үеэсээ мэднэ. Засаг дарга Э.Болормаа Ховд аймгийн засаг даргаар томилогдож ирснийхээ дараагаар надад ажлын санал тавьсан. Ховд аймаг миний төрсөн нутаг учраас миний сурсан мэдлэг, бас бус өөрийн хүч хөдөлмөрөө төрсөн нутгаа хөгжүүлэх боломж юм байна гэж үзэж ирсэн. Одоогоор ЗГХЭГ-аас Ховд аймгийн ЗДТГ руу шилжүүлэх бичиг наашаа албажаад явж байгаа. Би ЗГХЭГ-т ажилладаг байсан хүн хэмээв. Тэгэхээр албан ёсны томилгоогүй, өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн эсэх нь тодорхойгүй хүн Ховд аймгийн төрийн захиргааны үйл ажиллагаа, албаны хурал цуглаанд оролцоод яваад байгаа нь анхаарал татаж байгаа юм. Уг нь тушаал шийдвэр нь эхэлж гарсны дараагаар албан тушаалд томилогдох ёстой. Гэтэл албажаад ирж байгаа гэх тайлбараас өөр хариултгүй Б.Баялаг-Эрдэнийг ЗДТГ-т хэзээ болтол ажиллуулах вэ? хууль дүрмээс давсан эрх мэдлийг түүнд хэн олгов гэх асуулт гарч ирж байна. Бид энэ асуудлыг эргэн сурвалжилна.2022.11.07

Б.Баялаг-Эрдэнэ: Миний тушаал шийдвэр албажаад ирж байгаа. Би ЗГХЭГ-т ажилладаг байсан хүн.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх