Шинэ Ховд төсөл монголын үнэт цаасны арилжаа эрхлэгч болон хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллана.

2022/11/07
Шинэ Ховд төсөл монголын үнэт цаасны арилжаа эрхлэгч болон хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллана.

Алс баруун хязгаар Ховд аймагт сүүлийн жилүүдэд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна. Харин урт болон богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилтын хэрэгцээ шаардлага байгаа юм. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа хөрөнгө оруулагч нар Биржийн болон биржийн бус зах зээлээр дамжин Ховд аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж ашиг хүртэх улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох бүрэн боломжтой боллоо.

Тухайлбал: Шинэ Ховд төслийн хүрээнд Эрдэнэбүрэн УЦС төсөл 288 сая доллар, шинэ Ховд үйлдвэрлэл Технологийн Парк, 136  тэрбум төгрөг, Ховд агро парк Төсөл 100 тэрбум төгрөг, Олон улсын нисэх Буудал, 49,5 тэрбум төгрөг, Аялал жуучлал, Хашаандаа сайхан амьдарья төсөл, Шинэ Ховд –Шинэ суурьшилын бүс төслүүд хэрэгжих бөгөөд дээрхи дутагдалтай  байгаа санхүүжилтийг биржийн болон биржийн бус зах зээлээр дамжуулан босгох боломжтой болж байна.

Биржийн бус зах зээл нь  2022 оны 3 дугаар улирлын байдлаар биржийн бус зах зээлд нийт 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд гарсан бөгөөд 681.7 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээд байгаа аж.

Тэгвэл хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Ховд аймаг болон баруун бүсийн аймгуудын Жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгч, хоршоодыг чадавхжуулах зорилгоор “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ болон “Бизнес Хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг дэмжих, бизнес хөгжлийн төвөөр дамжуулан Жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгч, хоршоодод зөвлөх үйлчилгээг зохион байгуулах, дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилтын таатай орчинг бий болгоход зөвлөх, туслах үйлчилгээг үзүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгч, хоршоодыг санхүүжилт татах, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төрөл,чанарыг нэмэгдүүлэхэд нь арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Шинэ Ховд” хөгжлийн баримт бичигт тусгагдсан ОНӨААТҮГ-ын болон 67 төсөл хөтөлбөртэй хамтран ажиллах , засаглал болон эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, засаглал болон эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, урт болон богино хугацааны санхүүжилт босгох зэрэг олон давуу талууд бий болох юм.

Шинэ Ховд төсөл монголын үнэт цаасны арилжаа эрхлэгч болон хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллана.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх