Ховд аймагт зам тээврийн ослоор 18 хүний амь эрсджээ.

2022/12/01
Ховд аймагт зам тээврийн ослоор 18 хүний амь эрсджээ.

Өнөөдөр аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан болж байна. Энэ үеэр Ховд аймагт гэмт хэргийн гаралт өссөн гэх асуудлууд хөндөгдлөө. Үүнтэй холбогдуулан Ховд аймаг дахь цагдаагийн газрын дарга хурандаа Д.Мөнхболд төлөөлөгчид болон урилгаар оролцож буй иргэд, төрийн албан хаагч нарт гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ гэмт хэргийн гаралтууд дотроос цахим залилангийн төрлийн гэмт хэргүүд дийлэнхи хувийг эзэлж байна гэлээ. Мөн зам тээврийн осол маш их бүртгэгдэж байна, энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 18 хүний амь нас эрсдсэн тухай мэдээлэл өглөө. Аймаг орон нутагт энэ нь маш том тоо юм. Зам тээврийн ослын шалтгааныг тайлбарлахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна, үргэлжилсэн засмал зам дээр иргэд амралтгүйгээр удаан хугацаанд авто машин жолоодож ядарсны улмаас осол их гарч байна гэв.2022.12.01

Ховд аймагт зам тээврийн ослоор 18 хүний амь эрсджээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх