Л.Бадамхорлоо: Мөрийн хөтөлбөрийн биелэлтээ тооцож амжаагүй байна.

2022/12/01
Л.Бадамхорлоо: Мөрийн хөтөлбөрийн биелэлтээ тооцож амжаагүй байна.

Аймгийн ИТХ-д иргэдээ төлөөлж сонгогдсон төлөөлөгчид төлөөлөгчийн үүргээ хэрхэн биелүүлж, тойрогтоо тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж иргэдийн хурлын үйл ажиллагаанд оролцож байгааг сурвалжиллаа. Мянгад сумаас иргэдээ төлөөлж МАН-аас төлөөлөгчөөр Л.Бадамхорлоо сонгогдсон. Түүний хувьд БОЭТ-д их эмчээр ажилладаг. Түүнээс тойрогтоо хэрхэн яаж ажиллаж байгаа талаар тодрууллаа. Түүний хувьд үг дуу цөөнтэй, иргэдийн хурлаа тасалдаггүй байнга суудаг. Гэсэн хэдий ч саналаа хэлж асуудал шийдүүлж байсан нь тун ховор юм. Тэрээр хэлэхдээ би сумынхаа эрүүл мэндийн төвд 25 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтарч нийлүүлэхээр болсон гэхээс цаашгүй хариултыг өгч байна. Мөн тэрээр мөрийн хөтөлбөрийн биелэлтээ хэдэн хувь хангагдсан эсэхээ ч мэдэхгүй тооцоолж амжаагүй байна хэмээв. Түүний мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг тооцож амжаагүй байна гэдэг ярианаас анзаарвал тоолж баршгүй их ажил хийсэн эсвэл юу ч хийгээгүй юм байна гэх ойлголтыг авахаар байгаа юм. Дэлгэрэнгүй ярилцлагыг видео бичлэгээс үзнэ үү. 2022.12.01 

Л.Бадамхорлоо: Мөрийн хөтөлбөрийн биелэлтээ тооцож амжаагүй байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх