Э.Болормаа: Манай Булган боомтоор нүүрс хулгайгаар гараагүй.

2022/12/01
Э.Болормаа: Манай Булган боомтоор нүүрс хулгайгаар гараагүй.

Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдааны үеэр төлөөлөгч С. Баянмөнх Мо-Эн-Ко компаниас нүүрс алдагдсан гэдэг мэдээлэл сошиал орчинд яваад байх юм. 2.2 сая тонн нүүрс гэж хятадын талаас мэдээлж байна, манайх бол 1.8 гээд байгаа. Хулгайлагдсан юм уу? хулгайлагдаагүй юм уу? хулгайлсан бол тэр хулгайчуудыг нь шоронд аваачаад хиймээр байна хэмээн засаг даргад хандаж хэллээ. 
Харин түүний асуултанд засаг дарга Э.Болормаа ингэж хариулав. Тэрэрэ хэлэхдээ энэ их чухал асуудлуудыг хөндөж байна. Улс даяар нүүрсний хулгай яригдаж байна. Би ерөнхий сайдын ажлын албанд байхдаа ч хүртэл анхаардаг байсан. УИХ-ын чуулганы танхимд яригдсан мэдээлэл маш хариуцлагагүй гэж би хувьдаа харж байна. Яагаад гэхээр цаг хугацааны хувьд хоёр өөр тоог харьцуулсан. Энэ мэдээллийг сонсонгуутаа би гааль, хилийн цэрэг рүү шууд нягтлах үүрэг өгөөд төв холбогдох байгууллагууд нь ч гэсэн тайлан мэдээ гаргаад одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын өгсөн дүгнэлтээр нүүрсний гаралт оролтын зөрүү байхгүй, хятад болон манай талын мэдээний зөрүү байхгүй, тухайн гишүүн манай аймагт ирж ажилласан, тэр үед 1.8 сая тонн гарсан байсан, тэрнээс хойш нэг хоёр сарын дараах тоо өсөөд 2 сая хүрсэн. Цаг хугацааны хувьд хоёр өөр үеийг харьцуулсан болчихно. Үүнээс үүдэн манай аймагт хулгай байсан юм шиг ийм зүйл яригдаад байгаа. Харин манай Булган боомтын хувьд ийм зүйл байхгүй байгаа гэх тайлбарыг өглөө.2022.12.01

Э.Болормаа: Манай Булган боомтоор нүүрс хулгайгаар гараагүй.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх