Э.Болормаа: Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмнэ.

2022/12/01
Э.Болормаа: Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмнэ.

Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанд дараах асуудлуудыг тусгаж хэлэлцэнэ хэмээн цахим хуудсаараа дамжуулж мэдээлжээ. Тэрээр энэ  удаагийн төсөвт дараах онцлогуудыг тусгалаа гэжээ.

Тухайлбал: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмнэ. 

Өмнөх жилүүдэд хуримтлагдсан цахилгаан, дулаан, усны төлбөрийн өр, зээлийг төлж барагдуулан, царцсан бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг ажлыг дуусгана.

"Хөшөөт хөгжил” сангийн зориулалтыг цогцоор шинэчлэн, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан Сангийн яамны журмын дагуу зарцуулалтыг олон нийтэд ил тод нээлттэй байлгана.

Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн буюу хот тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хог хаягдал, дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэхээр төсөвтөө тусгалаа.

 Аймгийн 17 сумдад ажиллан 2000 орчим иргэний саналд үндэслэн 2023 оны төсвийн төлөвлөгөөг боловсрууллаа.

Ховд аймгийн 2023 оны төсвийн зардал 58 тэрбум төгрөг байна.
 Аймгийн орлогод 24.2 тэрбум төгрөг

 ОНХС болон “Хөшөөт хөгжил” сангийн 20.8 тэрбум төгрөг
Их засвар, замын засварт 2.8 тэрбум төсөвлөлөө гэж эрэмбэлэн бичжээ.

2022.12.01

Э.Болормаа: Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмнэ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх