Д.Дамдинбазар: Олон өдөр цас үргэлжлэн орлоо. Булган суманд өвөлжилт хүнд байна.

2022/12/02
Д.Дамдинбазар: Олон өдөр цас үргэлжлэн орлоо.  Булган суманд өвөлжилт хүнд байна.

Ховд аймгийн Булган сум нь аймгийн төвөөс 400 гаруй км-т байдаг алслагдсан сумдын нэг юм. Өвөлжилт хүндэрч болзошгүй, эрсдэлтэй бүсэд зүй ёсоор ордог. Булган сумын малчдын хувьд зудыг давж гарч байсан хашир туршлагатай. Гэсэн хэдий ч энэ жил хур бороо бага, өвсний гарц муу байсан учир цас зудыг давж гарахад хүндрэлтэй байгаа гэнэ. 2009 онд Булганчууд байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж ихэнхи айл өрхүүд малаа зуданд үхүүлж хот нь харлаад үлдэж байсан гашуун түүх бий. Тэгвэл 2009-2010  оны зуд дахин давтагдахыг үгүйсгэхгүй. Сумын удирдлагууд эрсдлийг тооцож эртнээс хариу арга хэмжээнүүдийг ч түргэн шуурхай авч ажиллаж байна. Өвлийн анхны цас 4-5 хоног үргэлжлэн орсон нь өвөлжилт хүндрэх эхлэлийг тавиад байгаа юм. Тийм ч учраас Булган сумын засаг дарга Д.Дамдинбазар малчдын мал махыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, мадчдыг хохиролгүй өвөлжүүлэх үүднээс зарим төрийн байгууллага, аж ахуй нэгжүүд, малчид хоорондын гэрээ байгуулж мал махыг борлуулах, шаардлагатай үед зээлээр олгох асуудлыг ч судалж байгаа юм байна. Малчдын хувьд үүнийг зөв гарц гаргалгаа гэж харж байгаа юм. Энэ өвөл Булган суманд нийт 360 толгой мал өвөлжихөөр байна. Үүнээс 260 орчим өрхийн 200 гаруй мянган мал оторт гараад байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар уулын бүсэд цасны зузаан метр давж байгаа бол нам дор бүсэд 50-60 см байна.

Д.Дамдинбазар: Олон өдөр цас үргэлжлэн орлоо. Булган суманд өвөлжилт хүнд байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх